Монгол Улсын хэмжээнд коронавирусний халдварын тохиолдол 35979 бүртгэгдээд байна.
Тэгвэл Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтод халдварын тохиолдол илэрч, боомтын үйл ажиллагааг нь түр зогсоосон талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, тус хилийн боомтоор гарах 280 монгол жолоочийг БНХАУ-ын талд давтан шинжилгээнд хамруулахад нэг жолоочийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэрбээр коронавирусний халдварын эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн байсан гэх мэдээлэл байна.
БНХАУ-ын тал монгол жолооч нарыг буцааж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд боомтоор тээврийн хэрэгсэл нэвтрэх үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.
Халдвар илэрсэн жолоочийг Ханбогд суманд тусгаарлаж, давтан шинжилгээ хийгээд байна.
Сэтгэгдэл ( 2 )
Танай л вакциныг хийлгэсэн шүү дээ, Хятадууд вакцинаа хийлгэсэн бол нэвтрүүлнэ гэсэн биз дээ
Ingeed hog bolloo nuurs zogsov