Сэлэнгийн Мандал, Орхон сумдад халдвар бүртгэгджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 30

Сэлэнгэ аймагт Ковид-19-ийн хоёр дахь давлагаа эхэлснээс хойшхи хугацаан дахь хамгийн олон буюу 19 тохиолдол өнгөрсөн 24 цагт бүртгэгдлээ. 

Эдгээр 19 тохиолдол нь Сүхбаатар суманд 5, Мандал сумын төвд 1, Мандал сумын Хэрх тосгонд 12, Орхон суманд 1 тус тус бүртгэгдсэн байна. 

Мандал сум Хэрх тосгонд батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байсан бол  Орхон суманд батлагдсан тохиолдол нь Улаанбаатар хотоос ирж, гэрийн тусгаарлалтад байх явцдаа халдвартай нь тогтоогджээ. 

Сүхбаатар суманд батлагдсан тохиолдлын эх үүсвэрийг тогтоохоор тандалтын баг ажиллаж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top