Өнөөдөр (2021.05.01) тусгай үүргийн хоёр нислэгээр Токио, Сөүлээс 373 иргэн ирнэ
Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 10-наас нээх бэлтгэлийг ханган ажиллаж байна.
УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөж байна.
Өнөөдөр буюу тавдугаар сарын 1-нд тусгай үүргийн нислэг үйлдэх гэж байна. Тухайлбал, өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 109 иргэн ирэх бөгөөд "Наранбулаг", "Топаз", "Мичид 2" зочид буудлуудад хувиарлан тусгаарлана.
Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 23:00 цагт бууна. Тус нислэгээр нийт 264 иргэн ирэх бөгөөд "Зүчи", "Лион", "Новотел", "Кэмпински", "Кинтауэр" зочид буудлуудад тусгаарлах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
(Нэмэлт мэдээлэл: Сөүлийн цаг агаарын байдлаас шалтгаалан тус нислэг маргааш хүртэл түр хойшилсон байна. 13:00 цагийн байдлаар)
Сэтгэгдэл ( 0 )