Монголд амьдардаг гадаад иргэдийг вакцинд хамруулж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 01

Гадаадын улс орнууд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалтай тэмцэх хүрээнд өөрийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахын зэрэгцээ тухайн улсад оршин суугаа гадаадын иргэдийг ялгаварлахгүйгээр адил тэгш нөхцөлөөр дархлаажуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа билээ.

Дээрх зөвлөмжийн хүрээнд Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтад сайн дурын үндсэн дээр хамруулж эхлээд байгаа бөгөөд эхний ээлжинд Улаанбаатар хотод байгаа гадаадын иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах цэгт гадаад паспорт болон оршин суух үнэмлэхээ авч очин вакцинд хамрагдах юм.

Гадаадын иргэн, харьяатын газраас өгсөн мэдээллээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар 14500 орчим гадаадын иргэн байнга оршин сууж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 05 сарын 02

Gadaad baigaa ekhcyyd khyyhed khushud erchyyllee khamaaruuldagyi uym yy.Ene elchin saidyyd yagaad Mongol ulsaa khynee tykhain ylsadaa medegdej vakizend khamaaryyldakhgyi uym uu.Iim ilchin mapchisan saidyyd bailgaad baidag.Ouyerdene zasag turuu tatan byylgaval taarna uyn erunkhiilugchiin songyyli ve.Bid 2 ulsiin khoorond zoliosond bna.Khuguun pashist nam.MAN bolio khynii erkhee zuirchuud.Mongolchuud gadaad baigaa irged khetsee khamragdakh ve.Ilchin saidyydaa ajilyylaaj adgiin turtei.Mongol ylsiin zasagiin gazar.Mungu khyviarlna bidend baikhgyi bid khen ve.Turd udamshsan lalaruug tonilgio.

0  |  0
Зочин(103.57.93.210) 2021 оны 05 сарын 01

Зөвөө зөв. Бид нэг дэлхий дээр амьдарч байгаа. Тэнэг бэртэгчин сэтгэхүйтэй нөхдүүдийг харахаар уур хүрээд байдаг юм. Гадаадад байгаа манай иргэдийг ялгахгүй вакцин хийж байгаа\n

0  |  0
Зангараг(202.179.25.250) 2021 оны 05 сарын 01

Хүнлэг байж сур, суралц андаа

0  |  0
.., (64.119.27.158) 2021 оны 05 сарын 02

Хөөж гаргаач. Миний төлсөн татвараар нэг дебил иван, хоёр өмхий хужааг вакцинжуулахыг би зөвшөөрөхгүй.

1  |  2
Top