Хөл хорио дуусахаар ВАКЦИНЫ НӨӨЦӨӨ орон нутаг руу хуваарилна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 01

2021.04.30-ны өдөр нийслэлийн хэмжээнд вакцины I тунгаа 27870, II тунг 29624, нийт 57494 иргэн хийлгэжээ. Дөрөвдгээр сарын 30-ны байдлаар вакцинжуулалт эхэлснээс хойш I тунд 668707, II тунд 348091 иргэнийг хамруулаад байна гэсэн үг юм.

Иргэдийн вакцинжуулалтад хамрагдах идэвх сул байгааг Засгийн газар, Онцгой комиссын гишүүд ч, эрүүл мэндийн байгууллагынхан ч хэлж байна. 

Тухайлбал, нийслэлийн хэмжээнд вакцинд хамрагдах зорилтот бүлгийн 1,143,025 иргэн байгаагаас 2021.05.01-ний 16:00 цагийн байдлаар 470 мянган вакцин хийлгээгүй байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээлэв. 

Тэрбээр "Улаанбаатарт 470 мянган хүн огт вакцинаа хийлгээгүй байна. Нийслэлчүүдийн 59 хувь нь вакцинаа тариулсан. Нийслэлийн 112 цэгт 1900 эмч, эмнэлэгийн ажилтан хэвийн амьдралын төлөө, гэр бүлээ умартан ажиллаж байна. Тавдугаар сарын 8 хүртэлх хөл хорионы үр дүн нь вакцинжуулах" хэмээн жиргэжээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өмнө нь "Өдөрт 75 мянган хүн хамруулж байж хөл хорио дуусах хугацаанд буюу тавдугаар сарын 8 гэхэд Улаанбаатарын иргэд эхний тундаа 100% хамрагдана. Тавдугаар сарын 10-наас 21 аймагт вакцинжуулалт явах тул орон нутаг руу вакцины нөөцөө хуваарилна" гэдгийг мэдэгдэж байсан. 

Улсын Онцгой комиссын дөрөвдүгээр сарын 29-ний хурлаар ч энэ асуудлыг эцэслэж, тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 21 аймагт дархлаажуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, богино хугацаанд орон нутгийн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамруулахыг чиглэл болгосон. 

Тиймээс "Хятад вакцин хийлгэхгүй, орос вакцин хүлээж байна" гэх мэтээр асуудалд хандаж байгаа иргэд хэдийгээр хүний эрхийн асуудал ч гэлээ нөхцөлд байдалд бодитоор хандаж, дархлаажуулалтдаа боломжит хугацаанд хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагууд уриалж байна. 

Өнөөдрийн байдлаар нийслэлд суурин 120 гаруй цэг ажиллуулж, "Астразенека" вакцины II тунд болон "Синофарм"-ын "ВероСел" вакцины I, II тунд 18-аас дээш насны иргэдийг харьяалал харгалзахгүй хамруулж байгаа билээ. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдэлснээр өнөөдөр 20,000 тун "Спутник" вакцин Монгол Улс хүлээж аваад байгаа аж. 

Өчигдрөөс Монголд амьдардаг гадаадын иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 14500 орчим гадаадын иргэн Монгол Улсад байнга оршин сууж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(64.119.23.180) 2021 оны 05 сарын 02

oros vaksinii niiluulelt mudgui tul hyatad vaksinaa tariulah heregtei shuu dee.

0  |  0
Зочин(64.119.27.198) 2021 оны 05 сарын 02

Битгий хуц наад хятад хорыг чинь хийлгэхгүй за

1  |  1
TRUMP(124.158.82.126) 2021 оны 05 сарын 01

bitgii solior

0  |  0
.(192.82.86.157) 2021 оны 05 сарын 02

Вакцинаа хөдөө явуулаачээ

2  |  0
Top