Сүүлийн 24 цагийн хугацаанд 8522 хүнээс шинжилгээ авчээ. Үүнээс 1185 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрсэн байна. Шинээр бүртгэгдсэн халдварын 1185 тохиолдлын 1059 нь Улаанбаатар хотод, 123 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.
Харин эмнэлгээс шалтгаалах халдвар хоёр бүртгэгдсэн бол Казахстан улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөж ирсэн халдварын тохиолдол 487 болж байна. Улсын хэмжээнд халдварын тоо 37839 боллоо.
Өнөөдрийн байдлаар халдвар авсан 4919 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 112-ынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.
Өнгөрсөн хоногт 1026 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Улмаар халдвар авч, эдгэрсэн иргэдийн тоо 21707 болж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Харамсалтай нь, өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар авч, эмчлэгдэж байсан хоёр иргэн нас баржээ. Тодруулбал, 84 настай эрэгтэй, 47 настай эмэгтэй халдварын нэн хүнд хэлбэрээр өвдөж нас баржээ. Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 117 болж байна.