Маргааш 65-аас дээш насныханд "Спутник" вакцин хийж эхэлнэ

2021 оны 05 сарын 05

Монгол Улсад өнөөдрийн /2021.05.05/ байдлаар ковидын эсрэг вакцинжуулалтад "Астразенека", "Вероцелл" вакциныг хэрэглэж байна.

Тэгвэл маргаашнаас буюу тавдугаар сарын 06-аас "Спутник"  вакциныг хийж эхлэх талаар дөнгөж сая Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Мэдээллийн урсгал" нэвтрүүлэгт орох үеэрээ мэдээллээ.

Тус вакцин нь манай улсад 20 мянган тун ирсэн бөгөөд энэ хүрээнд цөөн тооны буюу 65-аас дээш насны иргэдийг л вакцинжуулах юм. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насы 20800 хүн вакцинд хамрагдаагүй үлдсэн гэв.

Гэсэн ч Нийслэлийн онцгой комиссоос танилцуулсан хуваариар бол өнөөдөр зарим цэгт ОХУ-ын "Спутник" вакциныг хийж эхэлсэн байна. Мэдээллийг ЭНД дарж унших боломжтой. 

Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалт Монгол Улсад эхэлснээс хойш 1 сая 138 мянган иргэн вакцинжуулалтад хамрагдаад байна. Давтан тунд 25 хувь нь хамрагдаад байгаа юм. Улмаар нийт иргэдээ 2021 оны долоодугаар сарын 01 гэхэд 100 хувь дархлаажуулах зорилт тавин ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Туяа(172.69.252.142) 2021 оны 05 сарын 07

Спутник вакциныг нас заалгүйгээр хийлгэмээр бна.

0  |  0
нарангэрэл(59.153.112.134) 2021 оны 05 сарын 05

хөдөө орон нутагт хийх юм уу спутник V

0  |  0
Top