Коронавирусний халдвар илрүүлэх PCR шинжилгээг улсаас үнэ төлбөргүй авдаг байсан бол зогсоож, хувийн эмнэлгүүдэд төлбөртэйгөөр авч эхэлсэн.
Хувийн эмнэлгүүдэд PCR шинжилгээг 90-100 мянган төгрөгөөр авч байгаа ба зарим эмнэлэг шинжилгээний хариуг буруу гаргаж, иргэдийг цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар хохироож байгаа тухай гомдол гарсан байна.
Тодруулбал, “Мөнгөнгүүр” эмнэлэгт шинжилгээ өгсөн иргэдийн хариу “эерэг” гарсан гэх ба дахин шинжилгээ өгөх шаардлагатай гэх хариу өгчээ. Тус эмнэлэгт нэг хүний шинжилгээг 92 мянган төгрөгөөр авч байгаа. Харин энэ шинжилгээний хариу баттай биш учраас дээжийг ХӨСҮТ дахин шинжилсний дараа батлагдана гэсэн байна. Улмаар тухайн иргэд гэр бүлийн хамтаар дахин өөр эмнэлэгт төлбөртэй шинжилгээ өгөхөд “сөрөг” гэсэн хариу гарчээ.
Тавдугаар сарын 3-ны өдөр тус эмнэлэгт PCR шинжилгээ өгсөн иргэдийн дийлэнх нь “эерэг” гэсэн оноштой гарсан бөгөөд давтан шинжилгээгээр “сөрөг” хариу авчээ. Иргэдийн хувьд сэтгэлзүйн дарамтад орохоос гадна “Мөнгөнгүүр” эмнэлгийн хариунаас үүдээд гэр бүлийнхнээрээ шинжилгээ өгөхөд дор хаяж хагас сая төгрөг зарцуулж, эдийн засгаараа хохирсоор байна.
Дээрх асуудлын талаар “Мөнгөнгүүр” эмнэлгийн чанарын албатай холбогдон тодруулахад “Манай эмнэлэгт авч байгаа PCR шинжилгээний хариу бол эцсийн хариу биш. ХӨСҮТ л баталгаатайгаар хариу гаргадаг. Иргэдийн гомдлыг барагдуулах шинжилгээний 92 мянган төгрөгийг буцаан олгох боломжгүй” гэх хариу өглөө.
Дээрх үйл явдлаас харвал хувийн эмнэлэгт өгсөн PCR шинжилгээний хариу эцсийн хариу биш. Гэвч дээрх эмнэлэгт буруу хариу гаргаж, иргэдээс мөнгийг авсаар байгаа ба өдөртөө дор хаяж 20 иргэнээс шинжилгээ авч байгааг албаныхан анхааралдаа авч, хяналт шалгалт оруулахыг шаардаж байна.
Сэтгэгдэл ( 6 )
танил маань эмнэлэгт хэвтсэн, түргэний эмч түргэвчилсэн шинжилгээ хийхэд СӨРӨГ гарсан. цагийн дараа дүүргийн эмнэлэг дахин түргэвчилсэн шинжилгээ хийхэд ЭЕРЭГ гарсан даа.\n
Энэ эмнэлэг ер нь эмч нар нь харьцаа муутай мөнгөний төлөө л байдаг очиж үзүүлж шинжлүүлж байхдаа төрсөн сэтгэл минь энэ дээ
Хүний зовлонгоор жаргал хийж ашиг олж байх ч гэж эмч хичнээн сайн ч өөрт тусгүй гэж өөрсдөө лайгаа үүрч зовлого чинь зовох байлгүй эмчийн нэрээ гутаасан албингууд...
Энэ эмнэлэг дандаа хэл ам гаргаж байхымаа
Хэн нэгэн эох мэдэлтэй даргын эмнэлэг байгаадаа сайн шалгаачээ шалгадаг газар байнауу
Шатаа энэ шуналын газарыг