Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах зочид буудлаас өчигдөр орой гэр бүлийн хоёр нас барсан байдалтай олдсон байна.
Энэ тухай мэдээллийг анх тус зочид буудлын үйлчилгээний ажилтан цагдаагийн байгууллагад өгсөн гэх ба “Зочид буудлын ... өрөөнд эрэгтэй хүн өөрийгөө боомилж, нас барсан байна” гэжээ.
Улмаар цагдаагийн алба хаагч нарыг хэргийн газарт очих үед хоёр хүний цогцос олдсон аж. Шалгалтаар амь хохирогчид нь 30 настай эмэгтэй М, 32 настай эрэгтэй Б нар болох нь тогтоогдсон гэх бөгөөд эхнэр нөхөр байжээ.
Тэд угаалгын өрөөнд шүршүүрийн төмөрнөөс боомилж нас барсан гэх ба албаныхан хэргийн газраас таван метр орчим урттай цагаан өнгийн олс, бичиг баримт болон гурван ширхэг гар утас хураан авч шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн байна.
Одоогоор хэргийн газраас олдсон гар утаснаас “Талийгаач эрэгтэй нь бусдад их хэмжээний өртэй учраас эхнэрийн хамт амиа хорлох гэж байгаа” гэх утгатай гэрээслэл олдоод байгаа юм. Түүнчлэн амиа хорлохдоо ашигласан олсыг хэрэг гарахаас хэдэн өдрийн өмнө талийгаач эрэгтэй бэлтгэсэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Тиймээс талийгаач эмэгтэйг гаднын нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор албаныхан ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 11 )
Yasan iluudee garsan ami be..
ӨР БОЛ ҮХЭХ ШАЛТАГ ЯАВ Ч БИШ. ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ХАЯАД ҮХЭХ ЗҮРХ ЭМЭГТЭЙД ЛАВ БАЙХГҮЙ. ӨӨР АСУУДАЛ БАЙГАА БАЙХ. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ БАЙХ МАГАДЛАЛТАй.
Өрийг бодож байж тавь чадлаа мэд орлогоо тооц
хөөрхийдөө, 2-уулаа сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсэн бол юу гээд л амиа хорлохыг сонгох вэ дээ, үлдсэн хүүхдүүд нь өрөвдмөөр юм
Төр засаг авилгалд идэгдэж, залуус ажилгүй, орлогогүй болохоор архи ууж, гэр бүл салж, өрөнд орж, ядуурч, ирээдүйд итгэх итгэлээ алдаж байна. Эр эмгүй амиа хорлох нь ихэслээ. Гэвч төр засаг өөрсдөөсөө бурууг зайлуулж, согтуу, өвчтэй, сэтгэцийн эмгэгтэй гэх мэтээр үхсэний хохь болж байна. Бид их л муухай нийгэмд амьдарч байгаа азгүй хүмүүс юм. Хэрэв иргэдээс баруунд очиж амьдрах уу гэж асуувал 99 хувь зөвшөөрөх байх. харин албан тушаалтан, авилгач, дарга нар л үгүй гэх байх. Энэ нь биднийг хэр тааруу амьдарч буйг харуулна.
Amidral hetsuu bolj amidrah argaa olohgui ajilgui. Hsirsn saihan ger bul yana daa 3 huuhed
ӨНДӨР ХҮүТЭЙ ЗЭЭЛ . ИЙМ ЗЭЭЛИЙН ХҮҮ МАНЖИЙН ДАРЛАЛЫН ҮЕД Ч БАЙСАНГҮЙ. ТЭР ҮЕИЙН ЗЭЭЛ ОДООГИЙНХТЭЙ ЗҮЙРЛЭВЭЭС БҮР ХҮНЛЭГ БАЙЖ. МӨНГӨ ХҮҮЛЛИЙН КАПИТАЛ СӨНӨХ БОЛТУГАЙ
Өрөнд баригдаж өтөнд идэгдсэн арчаагүй үхэр монголчууд.
БУХИМДАЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРСЭНИЙ НЭГЭН ИЛЭРХИЙЛЭЛ ШҮҮ ДЭЭ. ӨРХ БҮРТЭЭ МӨНГИЙГ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.
Nuhur ni alchihaad tegsen baihaa. Sain shalgaarai
baingiin ajiltai orlogotoi baisan bol yuu gej ingej olnooroo amia chorloch be dee!!!, Ajil oldodggui tegeed boon daramt baijdee. Eh buu uzegd