ЗӨВЛӨГӨӨ | Хүүхэд элсээр тоглоход 8 төрлийн ур чадвартай болдог

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

Урин дулааны улирал эхэлж, эцэг эхчүүд хүүхдүүдээ тоглоомын талбайд, тэр дундаа элсээр тоглуулахыг эрмэлздэг. Энэ нь эрүүл мэнд, дархлаа талд нь онцгой нөлөөтэй гэж үздэг. Тэгвэл зөвхөн эрүүл мэнд гэлтгүйгээр сэтгэхүйн ур чадваруудад давхар нөлөөлдөг болохыг мэргэжилтнүүд онцолж байна. 

1. Яагаад 

Хүүхдэд хорвоо дэлхийтэйгээ танилцах явцдаа маш олон ЯАГААД гэдэг асуултыг асуудаг. Эдгээр асуултадаа өөрөө хариулах боломжийг элс таны хүүхдэд олгодог.

2. Сэтгэхүй

Байшин, барилга, зам талбай , эдлэл хэрэглэл гээд юу дуртайгаа хийх замаар элсээр юу хийж болох талаар ургуулах бодох чадвар нь хөгжиж байдаг.

3. Харилцаа

Хүүхдүүд элсэн дээр тоглохдоо зай талбайгаа булаацалдах, тоглоомоо дундаа ашиглах, хамтдаа бүтээх гээд олон үйлдлээр бусад хүүхэдтэй харилцдаг тул энэ явцдаа харилцааны олон ур чадварыг эзэмшиж байдаг.

4. Биеийн хөгжил

Элсэн дээр тоглох нь хүүхдийн хөдөлгөөнийг дэмждэг.

5. Танин мэдэхүй

Hойтон болон хуурай элс нь 2 янзаар хэлбэрждэг, тус бүрт нь хэрхэн тоглох аргад суралцахаас гадна бодитоор туршиж, ойлгох боломж юм.

6. Уран сэтгэмж

Хүүхэд элсэн дээр гоёмсог зураг зурах, ордон барих, бүтээлээ мод чулуу навчаар гоёх зэрэг уран сэтгэмжээ хөгжүүлж байдаг.

7. Шинжлэх ухаанч

Энэ чадварт ээж аавын тусламж хэрэгтэй, жишээ нь соронзон үйлчлэл, хөшүүргийн хүч, шингэн биеийн хэлбэр зэргийг элсний тоглоомуудаа ашиглан туршилт хийж үзэх боломжтой байдаг.

8. Математикч

Хүүхдэд хүнд, хөнгөн гэх мэт жингийн хэмжээ, дугуй, дөрвөлжин гэх мэт хэлбэр дүрс болон багажаар хэмжих их бага савлагаа гээд олон зүйлийг сурах боломж олгодог.

Эх сурвалж: Tserensambuu Sharav

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top