Хатаагч зуухны гинжийг дотооддоо засварлаж эхэллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 10

 

Шахмал түлшний хатаагч зууханд олон зуун метр гинж ашигладаг. Гинжний эвдрэл, гэмтэл их гардаг бөгөөд нэгэнт эвдэрсэн гинжийг дотооддоо засварлаж чаддаггүй байлаа. Эвдэрсэн гинжийг ашиглах боломжгүй байснаас их хэмжээний төмрийн хаягдал үүсээд байсан юм.

Ингээд шинэ гинжийг БНХАУ-аас 1 метрийг нь 1.8 сая төгрөгөөр авдаг байсан. Харин аравдугаар сараас эхлэн хаягдал гинжийг дотоодын нөөц боломжоороо засварлаж дахин ашиглаж эхэллээ.

Ингэснээр 1 метр гинжийг 368 мянган төгрөгөөр засаж байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 114 метр гинж засварласан бөгөөд ойролцоогоор 163 сая төгрөг хэмнээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top