Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян үргэлжилж байна.
Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриатай оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр МУБИС-ийн оюутан залуусын дунд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран оюутан залуусын тулгамдсан асуудлууд болох “Нөхөн үржихүй- Гэр бүл төлөвлөлт”, “БЗДХ-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ”, “Архи, тамхины хор уршиг”, “Эрүүл зөв хооллолт”, “Залуусын сэтгэлзүйн эрүүл мэнд”, “Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж”, “Амны хөндийн эрүүл мэнд” сэдвээр эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт зохион байгуулж, 135 оюутан залуус хамрагдаж эрүүл мэндийн мэдлэг, мэдээллээ дээшлүүллээ.
Үйл ажиллагааны хүрээнд оюутан залуусын амны хөндийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, оношилгооны ач холбогдол, эрүүл мэндийн даатгал төлөлт, мөн оюутан залууст бэлгэвчний хэрэглээний ач холбогдлыг таниулахаар “Залуус эрүүл мэндийн төв” ТББ-тай хамтран "Бэлгэвч” компанит ажил зохион байгуулан 500 ш бэлгэвч, чийгшүүлэгчийн хамт оюутан залуучуудад тараан ажилласан байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )