Ахмадуудаар залуусыг дадлагажуулах “Хөдөлмөрийн бирж” ажиллаж эхэллээ

2022 оны 11 сарын 14

Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооноос санаачлан “Хөдөлмөрийн бирж”-ийн үйл ажиллагааг өнөөдрөөс /2022.11.14/ эхлүүлж, албан ёсоор нээлтээ хийлээ.

Энэхүү “Хөдөлмөрийн бирж” нь ажил идэвхтэй хайж байгаа иргэдийг ажлын байртай болгох зорилготой бөгөөд ажилтан, ажил олгогч байгууллагуудыг холбох гүүр болж ажиллах юм.

Ингэхдээ, ажлын туршлага, мэдлэгтэй ахмадуудаар залуучуудад багшлуулах, зааж сургах замаар чадварлаг боловсон хүчнүүдийг бэлтгэх нь энэхүү “Хөдөлмөрийн бирж”-ийн онцлог юм. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн хэмжээнд хөдөлмөрийн чадвартай 30 гаруй мянган ахмад байдаг ба тэд “Амжилтын дасгалжуулагч” буюу тусгай сургагч багш, көүч байдлаар ажиллаж, залуусыг дадлагажуулах, чадавхжуулах сургалт явуулах боломжтой болж байна.

Мөн энэхүү “Хөдөлмөрийн бирж” нь  сонгодог зарчмаар ажиллах бөгөөд компаниудад мэргэшсэн чадварлаг боловсон хүчний мэдээллийг цахимаар өгөх юм.

Харин тусгай сургагч багштай “Хөдөлмөрийн бирж”-д бүртгүүлэх хүсэлтэй залуучууд +151717 тусгай дугаарт мессэж илгээн бүртгүүлэх боломжтой.

МЭДЭЭЛЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ВИДЕОГООР ХҮРГЭЕ

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top