"16 хөв цөөрөм" төсөлд буцалтгүй тусламжаар 1 сая ам.доллар зарцуулна

2022 оны 11 сарын 15

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Улаанбаатар хот болон тойруулан хийх "Арван зургаан хөв цөөрөм" төсөлд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 1 сая хүртэлх ам.долларыг зарцуулна хэмээгээд дараах мэдээллийг өглөө.

-Азийн хөгжлийн банк нь Усны засаглалыг шинэлэг арга замаар сайжруулах нь төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэнд талархаад, усны салбар болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр 1 сая орчим ам долларын техникийн төслийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг илэрхийлжээ. Энэ техникийн төслийн хүрээнд нийслэлийн ногоон бүсэд хөв цөөрөм байгуулах тал дээр хамтран ажиллах саналыг хүлээн авлаа.

Одоогийн байдлаар эхлэлийн судалгаа хийгдсэн Улаанбаатар хотын 16 байршилд хөв цөөрөм байгуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Энэхүү ажил нь хөв цөөрөм байгуулж, хүн амын унд ахуйгаас бусад хэрэгцээнд ашиглах гадаргын усны нөөц, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын бодлогын баримт, бичгүүдэд тусгагдсан.

АХБ бүсийн хэмжээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн ногоон бизнесийг дэмжих зорилгоор Монгол Улсыг хамруулан бүсийн төслийг эхлүүлж байгаа гэсэн мэдээллийг авсандаа баяртай байна. Энэ төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд нэг орон нутаг, нэг хотыг сонгон авч, /тухайлбал Орхон аймаг Эрдэнэт хотноо/ эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих зорилгоор ногоон бизнес, старт апп компаниудыг дэмжин үр дүн, өөрчлөлтийг хурдан хугацаанд харах бүрэн боломжтой талаар санал солилцлоо.

-Монгол Улсын Засгийн газар  Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын нэг болох "Хөх морь” төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах боломж нөхцөлийг мэргэжлийн байгууллагатай хамтран судалсан нь зүйтэй гэж үзэж байна. Энэ талаар цаашид яриа, хэлэлцээр хийх боломжтой талаар санал солилцлоо.

-2023 онд төсвийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын дэмжлэг үзүүлэх ажил хийгдэж байна. Энэхүү дэмжлэгийн хүрээнд уур амьсгалийн бодлого зорилтод нийцсэн уур амьсгалын өөрчлөлт, ус, хөрсний бохирдол, аялал жуулчлал зэрэг үйл ажиллагааг засгийн газар дэмжих боломжтой талаар санал солилцох.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.112.151) 2022 оны 11 сарын 15

юун ч инээдтэй зүйл бичнэ вэ боловсролтой ажил хийх сэтгэлтэй бол болоо биз дээ

1  |  0
(59.153.112.110) 2022 оны 11 сарын 15

0  |  0
гадна тал доторхыг (192.82.65.180) 2022 оны 11 сарын 15

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ерөнхийлөгчтэй их адилхан юм, холоос харвал. хамаатан юм байхдаа. гэхдээ би хүргэн нь гэж боддог л доо. нэг тийм сайд хийхэд тохиромжгүй, жул харагддаг. бусадын сайн сайханд санаа тавьдаг, сайхан сэтгэлтэй нэг нь их өргөн цээжтэй байдаг. гэтэл одоо зарим эрчүүд маань жижиг цээж, гартай өмнөд ази хүн шиг л харагдах юм.

0  |  1
Top