Дэлхийн цом болон Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг өнөөдөр /2022.11.15/ ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Иордон улсын Амман хотноо энэ сарын 1-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 54 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 63 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг нар хүрэл медалийн эзэд болсон бол энэ сарын 2-5-ны өдрүүдэд Герман улсад болсон Дэлхийн цомын тэмцээний 51 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” бокс клубын тамирчин Л.Даваадорж мөнгөн медаль хүртсэн билээ.
Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян Тив, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж, амжилтын буухиаг үргэлжлүүлэн, эх орондоо 1 мөнгө, 3 хүрэл медалийг авч ирсэнд талархал илэрхийлж, спортын өндөр амжилт хүслээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )