Хайртай бүсгүйдээ 60 сая төгрөгийн үнэ бүхий цэцэг өгсөн нь цахим орчинд ёстой л нэг шуугиан дэгдээд байна. Бүсгүйчүүд ихэвчлэн “Ямар романтик юм бэ” гэж байсан бол эрчүүд “Хэдхэн хоногт амьгүй болчих цэцгээр яадаг юм” мэтээр бичиж байлаа.
Харин "Буян”-гийн Жагаа буюу Б.Жаргалсайхан “Хөдөлмөрлөж, цэвэр замаар явсан бизнесийнхээ ашгаар туйлж яваа хүн бол тэд 60 саяар өвс аваад эхнэртээ өгнө үү, ямаандаа өгнө үү та нарт падлийгүй, орхи. Харин, албан тушаалын нөлөөгөөр, амар хялбар аргаар олсон мөнгөөр туйлсан байвал авлига хэрээс хэтэрсний аянга дохио гэсэн үг. Бүгдэд чинь хамаатай, битгий орхи” гэжээ.
Охид, эмэгтэйчүүд, ээжүүд цэцгийн мөнгөнд харуусаж байгаа нь сайн сайхан, аз жаргалыг мэдрэхгүй удсан уу гэлтэй.
Ер нь бол хүний мөнгийг харамлаж, өөр хүмүүст өгөх, хандивлах гэсэн ойлголт монголчуудын тархинд нэгэнт суучхаж. “Ийм хэрэггүй хог авч өгч байхаар 10 айлд тусалчхаач” ч гэх юм. Хүний юманд дураар ханддаг, шүлсээ үсчүүлдэг, сенсац хөөх дуртай зан манайханд л бий.
Тэгвэл өчигдөр тус сарнайнуудыг хүргэсэн Альфард хэрэглэгчдийн хоршооны жолооч Н.Золбоо тайлбар өгчээ. Тодруулбал, “60 сая төгрөгийн цэцэг бол бидний ердөө нэг өдрийн ажил байсан юм. Бид ажлаа хийчхээд фэйсбүүк групп дээрээ идэвхжүүлэлт болгож л зураг нийтэлсэн. Монгол Улсад мөнгөтэй, эдийн засгийн эрх чөлөөнд хүрчихсэн, тэгсэн хэр нь бизнес нь маш эрүүлээр явдаг олон залуухан бизнесмен байгаа. Бид юмыг эергээр харж сурах хэрэгтэй байна. Пост оруулсны дараа тэр хүн "Та нараар сарнай зөөлгүүлсэн чинь асуудал гарлаа" гээд над руу ярьсан болохоор тэр даруйд нь постоо устгасан. Гэтэл аль хэдийнээ тарчихсан байсан” гэжээ.
Мөн Ерөнхий сайдын зөвлөх А.Амундраг тус хэрэгт холбоод амжсан. Ийн манайхан бусдын хэрэгт хэт хошуу дүрж, лавшруулснаас болж олон хүний ажил, амьдрал хэрхэн сүйрч болохыг харж болохоор байна. Гаднын улс орнуудад бусдын хэрэгт оролцохыг хуулиар хориглодог. Үүн шиг монголчуудын “хошуу дүрэх”-ийг хуулиар хоригломоор байна. Бусдын хэрэгт хошуу дүрэх шиг, булай хэнээрхэл орчлонд байхгүй гэдэг дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 9 )
олон газрын орлогыг ил болгосон шүү дэ.\n\n
Нийгмийн дагаж мөрдөх ёстой ёс зүй гэж юм бий. Хуульчилж журамлаагүй ч хүний хийх ёстой зүйл , ёсгүй зүйл, тухайн улсад хүлээн зөвшөөрөгдөх хэм хэмжээ гэдэг хуулиас ч дээгүүр зүйл шүү. Харин ч бүр илүү их ярих хэрэгтэй. Тэгэж байж хүн даруулгатай амьдардаг юм. Өндөр хөгжилтэй оронд биш ядуу оронд энэ бол зүгээр л шударга бусаар олсон мөнгөөр авсан гэж харагдана. 3хан сая хүнтэй улсад үнэнчээр яаж ч хөдөлмөрлөөд 60саяыг бол олж болох ч ийм юманд үрж чадах сэтгэлгээ тэр хүнд төрөхгүй, байхгүй шүү. Хөлсөө урсгаж байж олсон бол ингэдэггүй л байхгүй юу.
Yamar ch mungutei hun iim yum hiisen l bol mash teneg hun . Terniihee orond unet edlel uguh yadaj deer . Ene mungu bol sul avilgalaar orj irsen bolood l ingej tsatsaj bgaa . ATG ajlaa hii
Энэ бол цэвэр улсын хөрөнгөөр туйлж бгаа нь ойлгомтой.шалгах зөв,ариун цагаан хөдөлмөрийн үр шим бишээ
буруу хэрэглээ. хэрэглээний соёлгүй орк. 60 сая төгрөгний сарнайгаар яахын? хэчнээн өөрийн хөдөлмөрөөр олсон бсан ч гэсэн. махаа идэж олсон бол ингэж тансаглахгүй ш дээ. Буян Жагаа буруу ярьж бна шүү, падлийгүй гэх шиг. чам шиг юманд загнуулахгүй шүү
Ямар ч хүн цаг үеээ мэдэрсэн , жудагтай байх нь жинхэнэ гоё л доо
Сарнайг хүргэсэн Альфард хэрэглэгчдийн хоршооны жолооч Н.Золбоо тайлбар өгчээ. Тодруулбал, “60 сая төгрөгийн цэцэг бол бидний ердөө нэг өдрийн ажил байсан юм. Бид ажлаа хийчихээд фэйсбүүк групп дээрээ идэвхжүүлэлт болгож л зураг нийтэлсэн. Пост оруулсны дараа тэр хүн ”Та нараар сарнай зөөлгүүлсэн чинь асуудал гарлаа” гээд над руу ярьсан болохоор тэр даруйд нь постоо устгасан. Гэтэл аль хэдийнээ тарчихсан байсан” гэжээ. Ерөнхий сайдын зөвлөх А.Амундра тус хэрэгт холбогдсон.
olon niitiin suljeend naad idej uusan mongooroo avsan teneglelee oruulahaa bolichih. humuus hushuu dureh shaardlagagui
Амундра би бишээ гээд шүүх сэргийлэх болохоор өө бид буруу бодож гээд хаячихдаг сонин хүмүүс шүү. Бултах аргаа ч олох юм. ТӨМӨР замын мөнгө хулгай хийсэн л хөдөлшгүй үнэн бөлгөө