ЭХЭМҮТ: Налайхаас ирсэн 4 хүүхдийн бие САЙЖИРСАН

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 18

Өчигдөр /2022.11.17/ Налайх дүүрэгт 15-16 насны 19 хөвгүүн ухаан алдаж, эмнэлэгт хандсан. Эдгээр хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал маш хүндэрч,  ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн талаар мэдээлсэн.

Хүүхдүүдийн биеийн байдлын талаар ЭХЭМҮТ-өөс тодруулахад "Өчигдөр 22:00 цагийн үед Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс 4 хүүхэд ирсэн. Нэг хүүхдийнх нь биеийн байдал хүндэрч, шөнө сэхээн амьдруулах тасагт орсон. Одоо бол хүүхдүүдийн бие сайжирч, хэвийн болж байна" гэлээ. 


ӨМНӨХ МЭДЭЭЛЭЛ:

Өчигдөр /2022.11.17/ 19:00 цагийн үед Налайх дүүрэгт 15-16 насны 19 хөвгүүн ухаан алдаж, эмнэлэгт хандсан байна.  Эдгээр хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлжээ. 

Энэ талаар тус дүүргийн эмнэлгээс тодруулахад "Өчигдөр 19:00 цагаас эхлээд ухаан алдсан байдалтай хүүхдүүд ирсэн. Голомт цогцолбор сургуулийн 10-р ангийн эрэгтэй хүүхдүүд. Юунд хордсон нь одоогоор тодорхойгүй байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top