ХӨСҮТ: Хүүхдүүдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 18

Өчигдөр /2022.11.17/ Налайх дүүрэгт 15-16 насны 19 хөвгүүн ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ. Эдгээр хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал хүндэрч, ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн байна. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхдэд хоолны хордлого байх магадлалтай шинжүүд илэрлээ гэх мэдээлэл бидэнд ирсэн. Энэ дагуу тандалтын баг ажиллаж байна. 

Тандалтын багийн үнэлгээний эцсийн хариу гарах арай болоогүй. Хэрэв хоолны хордлого гэж сэжиглэж байгаа бол үүсгэгчийг тодорхойлох лабораторийн шинжилгээ хийнэ" гэлээ. 


ӨМНӨХ МЭДЭЭЛЭЛ

Налайх дүүргийн эмнэлгийн эх сурвалж өчигдөр эхний байдлаар дараах мэдээллийг өгсөн юм. 

"Арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 19:00 цагаас эхлээд ухаан алдсан байдалтай хүүхдүүд ирсэн. "Голомт" цогцолбор сургуулийн 10-р ангийн эрэгтэй хүүхдүүд байсан. Юунд хордсон нь одоогоор тодорхойгүй байна..."


НЭМЭЛТ

Хүүхдүүдийн биеийн байдлын талаар ЭХЭМҮТ-өөс "Өчигдөр 22:00 цагийн үед Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс 4 хүүхэд ирсэн. Нэг хүүхдийнх нь биеийн байдал хүндэрч, шөнө сэхээн амьдруулах тасагт шилжсэн. Одоо бол хүүхдүүдийн бие сайжирч, хэвийн болж байна...." гэж мэдээлээд байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top