4 хүүхдийн амийг аварсан 103-ын эмч, жолоочийг “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 20

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нар энэ сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Дарь-Эхэд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа 2-12 насны дөрвөн хүүхдийг галын аюулаас аварсан билээ.

Тэднийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүлээн авч уулзаж,  “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагнажээ.

Тэд  тухайн өдрийн 22.00 цагийн орчимд ойролцоох айлд нь тусламж үзүүлэхээр явж байсан юм. Айлын гэр тоононоосоо эхлэн шатаж, дээврийн хэсэг рүү нь гал орж байсныг хараад жолооч Э.Бямба-Эрдэнэ хашаа давж орон, галыг шуурхай унтраасан. Хүүхдүүд гал гарсныг мэдээд яахаа мэдэхгүй, хувцасгүй шахам гэрийнхээ гадаа байхад нь тэд яаралтай тусламж үзүүлсэн юм. Хүүхдүүд нэлээд даарсан, айж сандарсан байсан тул түргэний машиндаа суулгаж, галыг унтраасны дараа хажуугийнх нь айлд хүлээлгэн өгөн, дараагийн дуудлагадаа явсан ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bagsh(150.129.141.41) 2022 оны 11 сарын 20

Shudarga juram medali ogdog vv hvmvvs ee

0  |  0
Top