С.Энхболд: Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг уриалж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 22

УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2022.11.22/ боллоо. Хуралдаанаар цаг тахлын өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилт, ургац хураалтын дүн мэдээг хэлэлцсэн байна. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД:

-Цар тахлын 6 дахь давлагаа эхэлж байна. Омикрон дэд 2 хувилбар тархаж эхэлсэн. ХӨСҮТ-өөс сар бүр вирусийн тандалтын судалгаа хийдэг. Өнгөрсөн долоо хоногийн өнөө үетэй харьцуулахад эерэг хариу эрс нэмэгдсэн. Арваннэгдүгээр сарын 19-нд хамгийн өндөр тоогоор буюу 252 тохиолдол эерэг гарсан. ХӨСҮТ-ээс олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх дотоод орчинд маск зүүх зөвлөмжийг өгч байгаа. Тиймээс ард иргэд дотоод орчинд маскаа тогтмол зүүж, өөрийгөө хамгаалах арга хэмжээ авахыг уриалж байна. Мөн томуу төст өвчний вакцин хийж эхэлсэн.

Коронавирусний сүүлийн долоо хоногийн тоон мэдээлэл 

он сар өдөр Батлагдсан тохиолдол
11 сарын 16 152
11 сарын 17 111
11 сарын 18 147
11 сарын 19 252
11 сарын 20 132
11 сарын 21 217
11 сарын 22 176

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 103 цэгээр 103 багийн 430 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тулга(202.9.47.42) 2022 оны 11 сарын 23

КОВИДЫН СУУРЬ ҮЛДЭЦ ИХ БАЙХАД ЯМАРЧ АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ ОДОО ШИНЭ ДАВАЛГААГААР ДАЛИМДУУЛЖ ЭМЧ НАР ЧИНЬ ХУУЧИНАА ХЭРЭГЛЭХ ВЭ САЙДАА АЙЖ БНА ШҮҮ БИЧВЭЛ ИХ Л ЗҮЙЛ БНА!!!!!!!

0  |  0
Top