Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготовд өчигдөр /2022.11.25/ "Чингис хаан" тэргүүн зэргийн одон хүртээсэн.
Академич Д.Доржготовт Боловсрол, шинжлэх ухааны сайд, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч болон эрдмийн хамт олон нь хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хөрс судлалын шинжлэх ухаанд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж, “Чингис хаан” одонг мялаан хоёр өрөө байр олгохоор шийдвэрлэсэн гэдгээ дуулгалаа.
Хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, хими-физикийн шинж, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, судалгааны бүтээл туурвисан. Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолон гаргах арга зүйг боловсруулан баталгаажуулсан зэрэг олон амжилтыг нь шинжлэх ухааны салбар үнэлж байгаа юм. Академич Д.Доржготов болон түүний шавь нар нийслэлийн хөрс болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд НЗДТГ-тай нягт хамтран ажилладаг.
Монгол Улс авьяас чадвар, хүч чадлаас илүү "ОЮУНЫ ХӨДӨЛМӨР"-ийг цаашид энэ мэтээр үнэлэх болно гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд энэ үеэр онцолж байлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Баяр хүргэе
ene ugvun yag yu hiisen giiguulsen ugvun be ardtumen medehgui baihad kkkk ⁉️ yunii umnu ardtumend tanigdsan baigaasai daa surguul iin huuhduud medeh uu ymar hund ene shagnal ugdug yum bol surguul surj bga huuhduud ene midal unen shanariin medeh uu surguuld zaaj taniulah heregtei yu hiij ymar ajil hiisen medegdehgui ardtumen tanj medehgui baihad 1uvgun garj ireed ymar uchirtain medegdehgui midal taaradag tur ene uvchnuu dongoo zasaj uz engej ardtumenii tatvar.r erh medeltenguud zugaalj bolohgui