Л.Энх-Амгалан: Сургууль хаахаар түгжрэл багасдаг гэж ойлгож болохгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

Хүйтний эрч чангарч, цас их хэмжээгээр орж байгаагаас шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөн тэг зогсолт болох эрсдэлтэй хэмээн үзэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар явуулах саналыг Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар гаргасан. 

Үүнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Боловсролын сайдын хувьд хичээл, сургуулийг нэг ч өдөр хаамааргүй байна. Сая ковидын үеэр боловсролын байгууллага танхимаар хичээллээгүйн улмаас маш их хоцрогдолтой яваа. Сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх гурван жилийн хөтөлбөр хэрэгжиж байгаа.

Арванхоёрдугаар сарын 16-наас өвлийн амралт эхэлнэ. Ж.Сүхбаатар сайдын саналын дагуу холбогдох байгууллагынхан судалж байгаа юм байна. Энэ нь цэцэрлэг болон бага ангийн хүүхдүүд дээр болохгүй хувилбар биш. Харин дунд, ахлах ангийн сурагчдад хүндрэл үүснэ гэж бодож байна. 

Сургууль, цэцэрлэгийг хаахаар түгжрэл багасдаг гэж ойлгож болохгүй. Түгжрэл ихсэхээр сургууль хаадаг, ковид эхлэхээр сургууль хаадаг нь хуучинсаг сэтгэлгээ гэж би харж байгаа" гэлээ. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.115.105) 2022 оны 11 сарын 26

Үнэн ш дээ сургууль хаахаар сайхан түгжрэлгүй болдог ш дээ үнэн юмыг хэлэээчэээ хүмүүсээ

2  |  0
Zochin(66.181.161.6) 2022 оны 11 сарын 26

Chaddgui huhder huhdiin shalgaltiin ajil tulguilj BH,bas tom angiin huhduder hichel oruldag balaiga bolimor bn,hogiin yamar huhde toglulmargui bnshu,suraghc bol suragch ,bagsh bol baghsaa hiihig,hichel der uimuuldgiig boliulach,bas tolboro ogsn huhdig tolboro ogoogui huhdudtei surgaj bgni huni erh zorchij bga shu ,saigaaa ,,zz

0  |  2
Zochin(66.181.161.6) 2022 оны 11 сарын 26

Kovid utgara ehleher ene yu heleh boldo,hotsrogdol gej bhgui,surgulda tasraltgui yavsn huhduud medleg gej aimar,yugach medehgui bn,surgild tsahim avaya ged hichregui,hicheldni yavulahgui bj bgd ene jil yavulsn,bagsh neg hichele olon odr davtaad bn,bi durgui gej bn,harin bagsh narni huhduud oilgohgui bolohor gesn.ingejl chaddag huhdig chaddguichud bagshnar tovog udaj hoishni changaj bn,Tim bolohor tsahim hichel avah songolt hiilge,chaddgui huhduudteige bagshnar yanu iinuu hamagui,ene said yu yarij hiij bgagach oilgohgui bn,desh garahaas iluu dood huviin surguliudaa ochij shalga,tegeed bas ter s

2  |  0
Зочин(202.21.105.117) 2022 оны 11 сарын 25

Энэ түгжрэлийн сайд Сүхбаатар гэдэг нөхөр ер нь ажлаа хийдэг хүн мөн үү Юугаа ч мэддэггүй албан тушаалын бөглөөс нөхөр ют биш үү Эхлээд ыуяны цуваа лд гэсэн дараа нь эмийн сан одоо сургууль болчихсон явж байна Өглөө орой зам хаалгаад явдаг мөн татуулаад явдаг дарга нараа мөн тэр нэг дуучин хүүхний хэлээд байгаа үнэн бол түргэний болон цагдаагтийн худлаа дуут дохио хангинуулж давхидаг нөхдүүдээ анхаараач дээ

0  |  0
Зочин(192.82.85.129) 2022 оны 11 сарын 25

Энэ хүн ганцаараа түгжрэлгүй болгож чадахгүй шүү дээ. Гол нь автобусанд суудаггүй нөхдүүд л машин унаж гангараад байгаа санагддаг. Эсвэл нийтийн автобусыг 2 төрлийн үнэтэй болговол яадгийх бол маш цэвэр, зөвхөн цөөн суудлаараа явдаг гэдгээр нь ч юмуу тэгвэл их зантангууд суух болов уу ядаж.

0  |  0
Ха(64.119.24.116) 2022 оны 11 сарын 25

Зөв ярьж байна

0  |  0
У. Оюумарал(66.181.160.101) 2022 оны 11 сарын 25

харин тийм ээ хоцрогдол их байна арай хийж сайн болгож байхад дахиад муу болчуул яана

0  |  0
з(66.181.164.35) 2022 оны 11 сарын 25

Тийм шүү. Түгжрэл бууруулах арга замаа өөр газраас хайцгаавал яасын. Хүүхдүүд хичээл сургуульдаа явмаар байна. \n

0  |  0
Зочин:(202.21.127.167) 2022 оны 11 сарын 25

Хийж чадахгүй ярьж чаддаг сайдтай улс юм чинь сонсохоос өөр яахав дээ. Арчаагүй төр засаг.

0  |  0
Top