ГССҮТ | Өнөөдөр "халтирч унасан" гэх шалтгаанаар 35 иргэн яаралтай тусламж авчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 27

Өнөөдрөөс цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас холбогдох албаныхантай утсаар холбогдож, цаг үеийн нөхцөл байдлын талаар сонслоо. Энэ үеэр ГССҮТ-тэй холбогдож, дуудлага мэдээллийн талаар мэдээлэл авсан юм.

ГССҮТ-д шөнийн 00.00 цагаас хойш нийт 138 дуудлага, мэдээлэл ирсэн бөгөөд тэдгээрийн 35 нь халтирч унасан дуудлага бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан тус эмнэлгээс иргэдийг халтирч унахаас сэргийлж, явганаар зорчиж буй замаа сонгон, болгоомжтой явахыг анхааруулсан юм.

Дашрамд өгүүлэхэд, энэ сарын 24-26-ны өдрүүдэд ГССҮТ-д нийт 385 дуудлага мэдээлэл ирсний 24 нь хэвтэн эмчлүүлсэн байна. Тэдгээрийн дөрөв нь халтирч унасан, чаргаар гулгаж яваад гэмтсэн гэх оноштой байжээ. Цас орсонтой холбоотойгоор цанын баазууд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, уул хаданд гэр бүлээрээ гулгах иргэдийн тоо нэмэгдсэн. Тиймээс иргэдийг цан, чарга, тэшүүрээр гулгахдаа аюулгүй байдлаа сайтар хангахыг ГССҮТ-өөс анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
САНАЛ(66.181.183.190) 2022 оны 11 сарын 27

ӨВЛИЙН УЛИРАЛД ЯВГАНААС УНАЖ БЭРТСЭН, ХӨЛ ГАРАА ХУГАЛСАН ХҮМҮҮСИЙН ТОО МЭДЭЭЛЛИЙГ ОЛИГТОЙХОН ХЭЛЭЭД ӨГӨӨЧ. ОДОО ЭНЭ ӨДРҮҮДЭД ХЭДЭН ХҮН БЭРТСЭН, ХӨЛ ГАРАА ХУГАЛСАН ТООГ ӨМНӨХ ЖИЛҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛСАН ТООГ ТӨР ЗАСГИЙНХАН БОЛОН ЗАМ ТАВЬЖ БУЙ КОМПАНУУД ОЙЛГОХООР ХЭЛЭЭД ӨГӨӨЧ. ТЭГВЭЛ ТОЛЬ ШИГ ЯВГАН ХҮНИЙ ЗАМАА ЗАСАХ БОЛОВ УУ.....

0  |  0
Top