Жавар тачигнасан өглөө гурван настай хүүгээ тэвэрч амсхийх чөлөөгүй цагтай уралдан уруу алхах бүсгүйтэй тааралдав. Би зам зуур зогсож хаа хүрэхийг нь асуутал “"Цэцэрлэгт хүүхдээ хүргэхээр явж байна” хэмээв. "За суугаарай би дөхүүлээд өгье" гэхэд “Өө ашгүй минь” хэмээн хөөрцөглөж, хөөрхөн үрээ өвөр дээрээ аваад машинд суух нь тэр.
Түүний хувьд өдөр бүр 300 орчим метрийн цаанаас хүүхдээ хүргэж өгдөг гэнэ. Тэр үрийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй ээжүүдийн нэг. Хүйтэн энэ өдрүүдэд яг түүн шиг балчир үрсээ дагуулан алхаж яваа хэнийг ч бай хүрэх газарт нь дөхүүлээд өгөхийг жолооч та бодолцоорой. Таны өчүүхэн тус өнө мөнхийн буян болж тэр хүнд хэзээ ч мартагдахааргүй тус болон үлддэг юм шүү. Сэтгэлийн гэрэлтэй амьдарцгаая.
Б Оюунжаргал
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
тиймээ сайхан байна