Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг машин ачилтын асуудлаар тайлбар өглөө.
Тэрбээр "Хууль сахиулагчийн шийдвэрийн дагуу машин ачилт явагдаж байгаа. Гэхдээ эзэн нь гарч ирэхээр машиныг нь өгөх ёстой. Машин ачих тухай журмын хэрэгжилтийг үнэлэх ажлын хэсэг гаргаж байгаа. Би ажлын хэсгийг ахална.
Бид хүний үндсэн эрх чөлөөг хангах зорилгоор журамд өөрчлөлт оруулж, батлах шаардлагатай гэж үзэж байгаа. Тухайн машиныг ачихдаа зөвхөн улсын дугаарыг цагаан хоолойгоор зарлаад өнгөрөх биш, мессеж илгээдэг байх зэрэг асуудлыг тусгах шаардлагатай гэж үзэж байна" гэв.
Сэтгэгдэл ( 1 )
torguulia tuldiim bg bizde,