БНСУ-ын "Хансео" Их Сургуулийн Ерөнхийлөгч Хам Ки Сон Отгонтэнгэр Их Сургуульд айлчиллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

БНСУ-ын тэргүүлэх их сургуулиудын нэг "Хансео" их сургуулийн төлөөллүүд "Отгонтэнгэр" их сургуульд зочиллоо.

Тус сургууль нь ОТИС-тай 2017 оноос эхлэн хамтран ажиллаж, Агаарын тээврийн үйлчилгээ, Олон улсын харилцааны бакалаврын хамтарсан хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Хансео Их Сургуулийн ерөнхийлөгч, доктор Хам Ки Сон, Гадаад харилцааны албаны дарга Ём Жүн Ён, Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Ким Жин Ү, Гадаад харилцааны ажилтан Б.Эрдэнэгэрэл болон бусад албаны төлөөлөгчид ОТИС-ийн удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Уулзалтаар:

-Хамтарсан хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх буюу бусад мэргэжлээр солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх

-АТҮ хамтарсан хөтөлбөрөөр төгсөгчдийг “Korean Air”, “JEJU air” компаниудад  ажиллуулах  асуудлаар “гуравласан уулзалт” зохион байгуулахаар тогтлоо.

Мөн Агаарын тээврийн үйлчилгээ, Олон улсын харилцааны ангийн оюутнуудтай уулзахдаа ОТИС, "Хансео" их сургуулийн хамтарсан хөтөлбөрийн анхны төгсөгчид БНСУ-ын топ авиа компаниудын нэг “JEJU air”-д ажиллаж байгаа талаар бахархан тэмдэглэж, тэдэнтэй адил шилдэг боловсон хүчин болохыг ерөөлөө.

Тус уулзалтын үеэр хоёр их сургуулийн хамтын бүтээл “Агаарын тээврийн зорчигчдод зориулсан өврийн дэвтэр” номын нээлт болж, уншигчдадаа хүрсэн байна. Тус өврийн дэвтэр нь Монгол, Англи, Хятад, Солонгос гэсэн дөрвөн хэл дээр бичигдсэн анхны хэрэглэгчдэд зориулсан бүтээл юм.

 

ВИДЕО ҮЗЭХ:

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top