Ирэх 7 хоногоос ЗӨВХӨН АВТОБУС нэгдүгээр эгнээгээр зорчино

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргасан байна. 

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар арванхоёрдугаар сарын 5-н буюу ирэх 7 хоногийн даваа гарагаас эхлэн Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орохыг холбогдох албан тушаалтнуудад  үүрэг болгожээ. 

Мөн дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд:
 

  • Олон улсын банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд явж байгаа BRT төслийг урагшлуулах ажил эхэллээ. Уг төслийн зээлийн санхүүжилтийг УИХ-аар соёрхон батлуулахад бэлтгэх чиглэл өгсөн юм.
     
  • Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус оруулж ирнэ.
     
  • Тээврийн хэрэгслийн "Цахим гэрчилгээ" RFID төсөл амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар 160 орчим уулзварт 380 гаруй тоног төхөөрөмж суурилуулсан. 2023 оны эхний улиралд замын хөдөлгөөнд нэвтрүүлэхээр боллоо.
     
  • Улаанбаатар хотод гүүрэн байгууламж бүхий нүхэн гарцууд барих ажлыг шуурхайлна. Нийслэлийн замын хөдөлгөөний нягтралыг бууруулж, авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийн эсрэг арга хэмжээ авахад энэ ажил чухал үр дүнтэй юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр санхүүгийн асуудлыг шийдсэн.
     
  • Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Үндэсний хорооны богино болон дунд хугацааны төлөвлөгөөгөө эрчимжүүлэх,  хэрэгжүүлэх чиглэлийг ажлын хэсгүүдэд өглөө. Мөн  сар, улирал тутам хийсэн ажлаа эргээд тайлагнадаг байхыг чиглэл болгов. 
     
  • Нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн явуулж болох талаар санал боловсруулах Ажлын  хэсэг байгуулахаар тогтсон юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.84.108) 2022 оны 12 сарын 01

Угаасаа л нэгээр яваад байгаа биз дээ

0  |  0
Баатаржав(202.126.88.113) 2022 оны 12 сарын 01

эхлээд дүрэмгүй хүлээцгүй сагсуу жолооч нарыг хуу торгоод дүрмийг чанд сахиул, дараа нь автобусыг хувь хүнд өгөөд харин цаг батимлах дүрмээ сахиж ажиллахыг ягштал гүйцэтгэ, түүний дараа автобусаа 1-р эгнээгээр чөлөөтэй зочуул, харин эргэх хөдөлгөөн хийхээс бусад үед автобус нэгээс өөр эгнээгээр явахыг тас хоригло, гаднаас автобус оруулж ирэх асуудал яагаад гацаад байгааг ард түмэн мэдэж байгаа. Учир нь автобус оруулж ирэх компанийг шантаажилж мөнгө цусалдаг байдлаа зогсоо. төрийн малнууд аа

2  |  0
hh(202.9.40.68) 2022 оны 12 сарын 01

soliorood bgaarai baruun ergej bga buh mashin l 1-r egneend zorchino biz deee

1  |  0
Зочин(66.181.183.219) 2022 оны 12 сарын 02

Ажил тарах болон цуглах ачаалал ихтэй үед нь нэмэлт автобус гаргаж явуулах эсвэл богино рейсын автобус явуулах ажлыг нэг мөсөн хийгээчээ дандаа дутуу бодож харж ажил хийх юмаа. Чааваас\n

3  |  0
Top