Гамшгаас хамгаалах алба аваргуудаа тодрууллаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Баянхонгор аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлөөс Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын газар, ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Хамтдаа зүтгэе” гамшгийн эрсдэлийг бууруулах сарын аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын дунд ажил, мэргэжлийн аварга шалгаруулах “Аврагч” тэмцээнийг зохион байгууллаа.

 

 

Тэмцээнд нийт 80 ажилтан, алба хаагч оролцсноос  тэргүүн байрт ус дулаанаар хангах алба, дэд байрт мал эмнэлгийн алба, гутгаар байрт  холбоо зарлан мэдээлэл дамжуулах албаны баг тус тус шалгарсан юм гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top