ОБЕГ: Олдоогүй хоёр иргэн резервуарын дотогш унасан байх магадлалтай

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Дархан-Уул аймгийн Дархан сум 3-р багт байрлах “ТЭС петролиум” ХХК-ийн  газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан галыг 18:44 цагт бүрэн унтраажээ. 

Харамсалтай нь, Резервуарт гал түймэр гарахаас өмнө хэмжилт хийхээр нягтлан, нярав, харуул гурав нь оржээ. Дэлбэрэлт болоход нэг нь гадаргууд шидэгдсэн байсныг олж, эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна.

Харин нөгөө хоёр иргэнийг одоог хүртэл олоогүй бөгөөд тэднийг резервуарын дотогш унасан байх магадлалтай гэж үзэж байгаа аж.

Онцгой байдлын ерөнхий газраас хайгуулыг үргэлжүүлж, нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.

Монголд өмнө нь газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын резевуар буюу босоо ган хийцтэй саванд ийм томоохон хэмжээний гал түймэр гарч байгаагүй юм байна.

ВИДЕО ҮЗЭХ!

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sanal(202.9.40.210) 2022 оны 12 сарын 02

irged amdardag horoolol baishind oir bdg benzin kolonk g nuulgemeer bna, osol s urdchilan sergiileh heregtei nbna

1  |  0
Top