2022 оноо үдэж 2023 оныг угтах Шинэ жилийн баяр айсуй энэ өдрүүдэд төв талбайд баярын тохижилтын ажил эхэлжээ.
Гацуур моддыг авчирч, мөсөн хотхоныг байгуулаад эхэлсэн харагдана. Энэ жил урьд жилүүдээс олон гацуур засахаар бэлдсэн байгааг талбайн ойр яваа хүмүүс сониучирхан харж, өөр зуураа "энэ жил талбай дээр оноо угтана" гэж ярьцгаана.
Тэгвэл яагаад ийм олон гацуур засах болсныг тодруулбал, энэ жил манай улсад суугаа Элчин сайдын яамд, Олон улсын байгууллага, үндэсний компаниуд сүлд мод засч байгаа аж. Гацууруудыг дахин боловсруулсан модоор хийжээ. Түүнчлэн өмнөх жилүүдэд иргэдийн шүүмжлэл дагуулж, багагүй "ичээсэн" гол сүлд модоо энэ удаад шинэчилж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Аль улсын элчин сайдын яамны гацуур гоё бол элдэв муу үггүйгээр шалгаруулбал сайханаа.Өөрт таалагдсан гацуурынхаа дэргэд зураг авахуулах 12-31 орой шампань буудуулбал гээд эерэг сайхан санаа оноо зөндөө байна даа
Энэ чинь харин маш гэрэл гэгээтэй гоё мэдээ бн аа