Залуу хос 3 настай охиноо эмчлүүлэхээр өдөр, шөнөгүй зүтгэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

Хорвоод мэндлээд гуравхан жил болж буй Б.Амунгоо охин зуун мянгад ганц тохиолддог маш ховор өвчин болох МЭДРЭЛИЙН ЭДИЙН ХАВДАРТАЙ гэж оношлогджээ.

Охиныг БНСУ-д 780 орчим сая төгрөгөөр эмчилгээ хийлгэвэл бүрэн эдгэрэх боломжтой гэсэн хариу өгсөн байна. 

Охины аав, ээж Б.Бэгнүтэй, Л.Болорцэцэг нар 29 настай, амьдралаа босгох гэж яваа залуу хос. Тэд охиноо аврахын төлөө онлайн дэлгүүрээсээ эхлээд бүхнээ заржээ. Одоо дэлгүүрийнхээ үлдсэн барааг борлуулан өдөр, шөнөгүй зүтгэж байна.

Одоогоор Б.Амунгоо охины бие сул, хөл нь аажмаар мэдээ алдаж эхэлжээ. Тиймээс хугацаа алдахгүй мэс засалд орох шаардлагатай байгаа юм.

Эмчилгээний зардалд одоогоор 208 сая төгрөгийг цуглуулсан байгаа аж. 

Та бүхэн охиныхоо төлөө зүтгэж буй залуу гэр бүлийн бараанаас худалдан авч, нэгэн гэр бүл элэг бүтэн үлдэхэд туслаарай.

Бараа зарж буй группт ЭНД дарж нэгдэнэ үү. 

ХАНДИВЫН ДАНС: 5024762614 /ХААН БАНК/ Ээж Л.Болорцэцэг

УТАС: 88909654, 89111442

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top