"Green fest" арга хэмжээний хүрээнд Төв талбайг тохижуулж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

Шинэ жил хаяанд ирж, төв талбайд баярын тохижилтын ажил эхэлжээ. 

Талбайд жил бүр нэг том гацуур мод байрлуулдаг бол энэ жилийн тухайд олон жижиг гацуур гаргаж ирснийг иргэд шүүмжилж байна. 

Тэгвэл энэ нь “Green fest - 2022" үйл ажиллагааны хүрээнд хийж буй тохижилтын ажил аж. 

“Green fest - 2022" арга хэмжээний тухайд, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэх, олон нийтэд энэ чиглэлээр мэдээлэл хүргэхээр олон улсын байгууллагууд нэгдэн Монголд анх удаагаа зохион байгуулагдаж буй төсөл юм байна. 

Төсийн хүрээнд Элчин сайдын яамд, Олон улсын байгууллага, үндэсний компаниуд дахин боловсруулсан модоор хийсэн гацуур засаж байгаа аж. 

Мөн Сүхбаатарын талбайд 12-р сарын 1-нээс 12-р сарын 31 хооронд өвлийн өвгөн, цана чарга, шинэ жилийн уур амьсгал бялхсан хөтөлбөрүүд, хэрэггүй зүйлсээ хэрэгтэй хүнд нь өгөх “Дулаахан өвөл” асар, хуучин номоо сольж унших “Номын өргөө”, ногоон хүслээ бичиж үлдээх “Хүслийн самбар” гээд олон хэсэг үйлчилгээ гаргахаар бэлтгэж байна.

Тус үйл ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Жижиг дунд үйлдвэрийн газар, City of nomads, Оргилмедиа менежмент ХХК болон Мөнгөн Цой ХХК хамтран зохион байгуулж буй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top