“Хүүхэд залуусын суралцах, хөгжих эрх” сэдэвт уралдааныг зарлалаа

2022 оны 12 сарын 02

Арванхоёрдугаар сарын 10 буюу Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан хувийн хэвшлийн болон төрийн өмчит ерөнхий боловсролын дунд сургуульд суралцаж буй 5-8, 9-12 дугаар ангийн сурагч, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж буй өдрийн ангийн оюутан, хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, чөлөөт уран бүтээлчдийн дунд “ХҮҮХЭД ЗАЛУУСЫН СУРАЛЦАХ, ХӨГЖИХ ЭРХ” сэдэвт уралдааныг зарлаж байна.

Уралдааны төрөл:

1. Гар зураг /5-8 анги/

2. Эссэ /9-12 анги/

3. Илтгэл /Өдрийн ангийн оюутнууд/

4. Мэтгэлцээн / Өдрийн ангийн оюутнууд/

5. Нийтлэл /Сэтгүүлч, нийтлэлчид/

Тус уралдаан нь хүүхэд, залуус өөрсдийн суралцах, хөгжих эрхийн хүрээнд чөлөөтэй бодож сэтгэх, өөрөө эсхүл бусдаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, гэр бүл, нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох, олон нийтийн анхаарлыг хүүхдийн суралцах, хөгжих эрхэд тулгарч буй асуудалд хандуулах зорилготой.

Уралдааныг Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Хүний эрхийн дэвшилтэт бодлогын хүрээлэн, Стратеги Академи зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анужин(59.153.112.221) 2022 оны 12 сарын 07

Зов2

0  |  0
Top