Өвлийн элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

2022 оны хоёр дахь буюу өвлийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусаж, шалгалт энэ сарын 16-наас эхлэх гэж  байна. 

Шалгалт дараах хуваарийн дагуу явагдахаар байна. 

12 сарын 16-нд:

10:00-11:40 цагт - Монгол хэл бичиг

13:00-14:20 цагт - Түүх

16:30-17:50 цагт - Англи хэл

12 сарын 17-нд:

10:00-11:40 цагт - Хими

13:00-14:20 цагт - Газарзүй

16:30-17:50 цагт - Нийгэм судлал

12 сарын 18-нд:

10:00-11:20 цагт - Биологи

14:00-15:40 цагт - Математик

12 сарын 19-нд:

10:00-11:40 цагт - Физик

13:00-14:20 цагт - Орос хэл

16:30-17:50 цагт - Монгол хэл

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

 

  •  Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

 

  •  Бүртгэлийн хуудас /Өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудсанд нэвтрэн орж шалгуулагчийн булангаас авах. Бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авчирна/

 

  •  Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/

 

  •  Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас ...гэх мэт/ авч орохыг хориглоно.

Шалгалт дууссан даруйд шууд засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шалгуулагчдын өмнө гаргах ба 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана. Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог шалгалт авснаас хойш 5 өдрийн дараа зарлах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top