Баянхошуу, Хайлаастад агаарын чанар “Бохирдолтой” түвшинд хүрлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

2022 оны арваннэгдүгээр сарын 21-27-ны өдрүүдийн Улаанбаатар хотын агаарын чанарыг өмнөх оны мөн үетэй харьцуулсан үзүүлэлттэй танилцана уу.

Агаарын чанар 13 дугаар  хороолол, Амгалан, Зайсан, Мишээл экспо, Ургах наран хороолол орчим “Цэвэр” болон “Хэвийн” байсан бол Баянхошуу, Хайлааст орчим “Бохирдолтой” түвшинд хүрснийг ҮСХ-ноос Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэлд үндэслэн, инфографик хэлбэрээр хүргэлээ.


2022 оны аравдугаар сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 2 мкг/м3-ээр буюу 6 хувиар, PM10 тоосонцор 12 мкг/м3-ээр буюу 11 хувиар, азотын давхар исэл 7 мкг/м3-ээр буюу 17 хувиар тус тус бага байна. Харин хүхэрлэг хий 6 мкг/м3-ээр буюу 15 хувиар их гарчээ.

.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top