ОЛОН ӨНГӨ: Цахим шүүхтэй улс

2022 оны 12 сарын 06

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын  гэр бүлийн асуудлын талаар болон түүний таагүй бичлэгийг нөхөр нь цахим орчинд дэлгээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор түүний гэр бүлийн асуудлыг нийгэм даяараа “шүүж” эхлээд байна. Зарим  хэсэг нь УИХ гишүүн учраас түүнийг “шүүх” нь зөв гэх тайлбар ч хүртэл хийж байна. Гэхдээ монголчуудад өмнө нь гэр бүлийн асуудал “шүүж” байсан арвин туршлагатай ард түмэн.

Хамгийн ойрын жишээ нь Т.Ганболд болон түүний эхнэр байсан Х.Янжингаажид нарын хэрэг юм. Засгийн газар нь хүртэл цахим орчин дахь хүмүүсийн үзэл бодол, хандлагаас шалтгаалж шийдвэрээ гаргадаг болсон үед ард иргэд бусдын гэр бүлийн маргааныг цахим орчинд “шүүх” нь энгийн үзэгдэл болсон бололтой. Ер нь бидэнд Захиргааны, Иргэний  шүүхийн хэрэг байхгүй бололтой. Эрүүгийн хэргээс бусдыг цахимаар шийддэг болчихсон юм биш үү дээ. Цахим шүүх хэдийнээ байгуулагджээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top