Өнөөдрийн байдлаар 126,312 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Монгол Улсын Засгийн газар “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлсэн билээ. 

2021-2022 оны хичээлийн жилд 106,254 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг байсан бол цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлснээр өнөөдрийн байдлаар 126,312 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна.

Тодруулбал, 
 

  • Бэлтгэл анги - 33440
  • Ахлах анги - 34288
  • Дунд анги - 32553
  • Бага анги - 26031 хүүхдүүд тойргийн болон тойргийн бус цэцэрлэгт хамрагдаж байгаа юм.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг энэ хичээлийн жилд e-mongolia.mn цахим системээр 3 үе шаттайгаар зохион байгуулсан. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 8, 9, 10 дугаар сард цахимаар авч, бүртгүүлж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчдад боломж олгохоос гадна цаг хугацаа хэмнэж чадсан.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэгт 647 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 15,308 багш, ажилтан ажиллаж байна. Хүүхэд харах үйлчилгээний тухайд нийслэлийн 7 дүүргийн 155 хүүхэд харах төвд 345 хүүхэд асрагч 1776 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Цаашид нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлыг эрчимжүүлсээр байх бөгөөд хүүхдэд ээлтэй орчин, чадварлаг багш, чанартай сургалт, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top