Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль”-ийг аймгийн төвөөс 35 км зайд байрлах Мөрөн сумын “Эхэн Ус” гэдэг газар зохион байгууллаа.
Дадлага сургуульд Онцгой байдлын газрын салбар, нэгжүүдийн 30 орчим алба хаагч оролцож, эрэлч нохойн тусламжтайгаар нэрвэгдэгчийг илрүүлэх, 15-20 метрийн өндөрт аврах олс ашиглан гарах, эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, нэрвэгдэгсдийг буулгах, нүүлгэн шилжүүлэх, аюулгүй байдлаа хангах талаар мэдлэгээ дээшлүүлсэн юм.
Мөн албаны бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, шинэ алба хаагчдаа сургаж дадлагажууллаа гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )