Нийслэлийн Засаг дарга жагсаалыг АЛБАДАН ТАРААХ захирамж гаргалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Сүхбаатарын талбайд үргэлжилж байгаа жагсаалтай холбогдуулан ТНБД С.Чинзориг мэдээлэл өглөө. 

Тэрбээр жагсагчдын дунд үймээн үүсэх эрсдэл өндөр байгаа учраас иргэдийг албадан тараах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан талаар мэдээлэв. 

Ингэхдээ "Иргэд тайван жагсаал хийх эрхээ хуулийн хүрээнд зохион байгуулж, хууль ёсны шаардлага тавих ёстой. Гэтэл хуулиас давах, хүчирхийлэлд шилжих нөхцөл сүүлийн цагуудад үүсээд байна. 

Тиймээс иргэдийнхээ тайван жагсаал, цуглаан хийх эрхийг хүндэтгэж байгаа. Харамсалтай нь жагсаалыг далимдуулж нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчих, архидан согтуурч жагсаал цуглааны агуулгыг өөрчлөх санаатай хүмүүс буруу зүйлд уриалж байна.

Өнөөдрийн жагсаалаас залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх жагсаалыг олны анхаарал татсан хэрэгт шалгагдаж байгаа этгээдүүд өдөөн турхирах, тусгай хамгаалалттай объектод халдаж, бусад иргэний амгалан тайван байдлыг алдагдуулаад байна.

Насанд хүрээгүй хүүхдүүд жагсаалд оролцож байна. Цаг орой болсон тул хатуу биетийг энд, тэндээс шидэх үзэгдэл гарч, зарим иргэн гэмтэж, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй байна. Алба хаагчид маань бэртэх тохиолдол гарлаа. Дөрвөн иргэн гэмтэж эмнэлэгт хүргэгдлээ.

Жагсагчид дотроо хүртэл үзэл бодлын зөрчил үүсэж, бие бие рүүгээ дайрах нөхцөл үүссэн тул, маш олон иргэний эрх ашиг зөрчигдөх вий гэдгээс болгоомжилж байна. Иймд хуульд заасан журмын дагуу жагсаал, цуглааныг албадан тараах Нийслэлийн Засаг даргын захирамж 19:00 цагт гарлаа. Бид иргэдэд хоёр цагийн хугацаатай сануулга, уриалга өгнө" гэлээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.210.8.88) 2022 оны 12 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0

zochin(106.154.6.211) 2022 оны 12 сарын 05

hotiin dargagiig ail ert ogthruul.ch oguuch olon tumen uchnuun guig tur sumyabazar.s aigaad ug helj chadahgui hudluhgui bga biz ter uleg bolson tur n hotiin darga ner.r uchnuun tusul gej ardtumen nii tatvar.r hair nairgui yund heden tugrug zarthuulj bgaana medegdehgui ugui bolj ayul aa hotiin darga buh sumyabazar ogthruulay sain shalgaarai daa ih hohrol uchruulj hund hariuthlaga shaarday

0  |  0
Зочин(192.82.72.245) 2022 оны 12 сарын 05

Маргааш хотын захиргааны өмнө жагсах хэрэгтэй. Мангар бөхийг зайлуулъя.

0  |  0
Top