“Өвөрхангай-2022” сагсан бөмбөгийн аймгийн АШТ боллоо

2022 оны 12 сарын 06

Өвөрхангай аймгийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Биеийн тамир, спортын газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан “Өвөрхангай-2022” сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд дэслэгч Т.Эрдэнэ-Очир ахлагчтай Онцгой байдлын газрын алба хаагчид тэргүүллээ.

Мөн тэмцээний “Эрэгтэй шилдэг тоглогч”-оор Онцгой байдлын газрын тамирчин Э.Мөнхбилгүүн шалгарсан юм.

Хоёрдахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй 9 багийн нийт 270 гаруй тамирчин оролцож, шилдгүүдээ шалгарууллаа гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top