Ц.Энхтүвшин Катараас мэдээлж байна (Таван цагариг сонин)
Португалийн өдөр тутмын "Correio da Manha" сонин Криштиану Роналдуг шигшээ багаасаа зодог тайлах бодолгүй байгаа, тэр ч бүү хэл 2024 онд Германд зохиогдох Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа хэмээн мэдээллээ.
Гэхдээ нөхцөл байдал Португалийн шигшээ багийн дасгалжуулагч Фернанду Сантушийн албандаа үлдэх эсэхээс бас хамааралтай гэжээ.
Сонины редакци мөн Криштиану энэ зун улирлын өмнөх бэлтгэлд оролцоогүй, мөн "Манчестер Юнайтед" багтаа маш бага хугацааг талбайд өнгөрүүлсэн зэргээс ДАШТ-д форм муутай байсан хэмээн тодотгосон байна.
"Катар-2022" ДАШТ-д КР7 таван тоглолтод оролцохдоо хоёрт нь сэлгээнээс гарсан бөгөөд нэг гоол оруулсан билээ.


Сэтгэгдэл ( 1 )
Гоё