Р.Алтангэрэл: БНХАУ-ын иргэдийг Монголд нэвтрүүлэх журам гарахгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 04

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 8-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан Гадаад харилцааны яам (ГХЯ)-наас хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл "Замын-Үүд-Эрээний боомт нээж буйтай холбоотойгоор эхний ээлжинд 300 зорчигчийг автобусаар хилээр нэвтрүүлнэ. Энэ тоог цаашид 500-1000-д хүргэнэ гэж мэдэгдсэн. Түүнчлэн Монгол Улс цар тахлын дэглэмээ бүрэн цуцалсантай холбоотойгоор гадаадын иргэдийг ямар нэгэн хорио цээрийн дэглэмгүй хүлээн авч эхлээд байна. Тэгэхээр БНХАУ-ын иргэд манай хууль тогтоомжийн дагуу буюу хил дээр эрүүл мэндийн асуумжаа бөглөөд л нэвтэрнэ гэсэн үг. БНХАУ-ын иргэнд зориулсан тусгайлсан журам гэж байхгүй.

Харин тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг гаалийн байгууллагад урьдчилан бүртгүүлэх ёстой. Энэ жилээс УАЗ-469 машиныг хилээр нэвтрүүлэхгүй байх шаардлагыг БНХАУ-аас тавьсан бөгөөд цаашдаа зорчигч тээврийн автобус явуулахаар ярилцаж байна. Суудлын автомашины хувьд наймаас ихгүй хүнтэй байх шаардлагыг мөн тавьж байгаа. 

Эрээнээс орж ирж байгаа ачаа барааны тээвэрлэлтийн тухайд, ачааны машины даацаас хэтрүүлэхгүй байна. Хэрэв даац хэтэрсэн бол Эрээн хотын гаалийн ухаалаг систем гаргахгүй. Орж ирж буй барааны хадгалах хугацаа, халдваргүйжүүлэлтийг гаалийн байгууллага холбогдох журмын дагуу хийнэ. Эрээн хот руу нэвтрэх ачаа тээврийн 100 машины бүртгэлийг Замын-Үүд дэх АТҮТ хариуцна. Монгол жолооч нар хил гараад тусгаарлагдахгүй. Өөрсдөө ачаагаа ачна. Хилээр нэвтрэхээс 48 цагийн өмнө өгсөн PCR  шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.113.166) 2023 оны 01 сарын 05

Ядаж pcr тест шаардаачээ

1  |  0
Иргэн(59.153.113.166) 2023 оны 01 сарын 04

Ядаж pcr тест шаардаачээ

0  |  0
Иргэн(59.153.113.166) 2023 оны 01 сарын 04

Ядаж pcr тест шаардаачээ

0  |  0
Zochin(122.150.103.212) 2023 оны 01 сарын 05

Гаргасан нь дээрдээ хятад ковид ихтэй байгаа орж ирж байгаа дээр шинжилгээ эсвэл тусгаарлалт

2  |  0
Top