Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2023.01.17/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийн 2022 оны урьдчилсан дүнг танилцууллаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн салбарын тоон статистикийг мөн танилцуулсан юм. Тодруулбал, 2022 онд Монгол Улсад 65.6 мянган хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.1 мянга буюу 8.5 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.
Түүнчлэн улсын хэмжээнд нийт нас баралтын 5.6 хувийг тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл эзлэж байгаа бөгөөд тэр дотроо 80.2 хувийг нь нялхсын эндэгдэл эзэлж байгаа юм. Нялхсын эндэгдлийг дотор нь хувилж үзвэл 62.8 хувь нь нярайн эндэгдэл байгаа ажээ.
Халдварт өвчнөөр өвчлөгсөдийн хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 43.5 хувиар буурсан байна. Үүнд коронавируст халдварын тоо буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин эсрэгээрээ 2022 онд салхин цэцэг, гар хөл амны өвчин, цусан суулга зэрэг өвчний дэгдэлт нэмэгдэж, өссөн байна.
Сэтгэгдэл ( 0 )