АНХААР: "Зайсан тойруу"-гийн замыг НЭГ УРСГАЛТАЙ болгоно

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

Ирэх бямба гарагаас буюу нэгдүгээр сарын 21-ний өдрөөс "Зайсан тойруу"-гийн гудамжны замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулж, нэг урсгалтай болгохоор болсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. 

Тодруулбал, Зайсан тойруугийн зам гэдэгт Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзвараас Зайсангийн эцэс хүртэлх зам, Зайсан хилл, Голден будда, 32-р сургууль, Америк сургууль зэргийн хажуугаар өнгөрдөг авто зам хамаардаг байна.

Одоогоор хөдөлгөөнийг хэрхэн нэг чигт оруулах талаарх мэдээлэл байхгүй байгаа бөгөөд дэлгэрэнгүйг 12.00 цагт холбогдох албаныхан сэтгүүлчдэд мэдээлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top