Дэлхийн аваргын тэмцээнээс хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Словени улсын Блед хотноо зохион байгуулагдсан  өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Ш.Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.

Мөн тэрбээр Франц улсад болсон мөстэй усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэн болсон юм.

Өвлийн усанд сэлэлтийн тэмцээнийг +5, мөстэй усанд сэлэлтийнхийг -2-оос +3 хэмийн усанд зохион байгуулдаг  байна гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.94.59) 2023 оны 02 сарын 01

Баяр хүргэе. Гэхдээ монголчууд өвлийн тэмцээн уралдаанд орохдоо энэ нэг сонин үнэгэн малгайг заавал өмсөх ёстой юмуу муухай харагдхж байна. Гаж үзэгдэл. Бусдын адил ноосон малгай говийн ноолууран малгай дулаахан шдээ. Казазууд ийм малгай өмсөөд бүргэд шонхор шувуугаа нисгээд байдаг биздээ.

0  |  0
Top