ОБЕГ | Химийн хорт хий илрүүлэх багаж, хэрэгслийг хүлээн авлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах ажлын хүрээнд аврах ажиллагаанд ашиглагдах 19 нэр төрлийн багаж хэрэгслийг олголоо.  

Химийн хорт хий илрүүлэх багаж,  хорт бодисоос хамгаалах иж бүрэн хувцас, 5м хүртэлх гүнээс хорт хий хэмжих зориулалт бүхий насос зэрэг багтаж байна.

Тус багаж нь аврагчид ашиглахад хялбар, нийт 6 төрлийн хорт хийг илрүүлэх боломжтой орчин үеийн технологиор үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлог юм.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top