Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан гарааш, чингэлгийг Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 2021 оны гуравдугаар сарын 17 өдөр анх чөлөөлж эхэлсэн. Тухайн жил дүүргийн 17 дугаар хорооны 132 ширхэг гарааш, контейнерыг буулгаж, тус талбайд ногоон байгууламж, явган хүний зам, дугуйн замтай бүтээн байгуулалтыг хийж тохижуулсан юм.
2022 онд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 60 байршилд 1559 ширхэг зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгагдаж 15, 16, 18, 19, 27 дугаар хорооны нийт 1200 гаруй гарааш, контейнерыг буулган тухайн газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн бүртгэж аваад байна.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай ингэж ярилаа.
Сэтгэгдэл ( 2 )
1-р хорооллын гаражуудаа буулгачихлаа. Одоо тохижилт эхэллээ гэсэн чинь 100 м яваад л нэг тоосгон амбаар дүнхийж байх юмаа. СХД-ийн замын цагдаагийн хэсэг, Цамбагаравын хойд хэсгээр тэр чигт нь трактороор түрээд хавтангаар өнгөлсөн болгоод орой дээр нь хэдэн нарс суулгасан болоод орхих шинжтэй байна. тэр хавийн тоосгон жижиг балгасан барилгууд тэр чигтээ үлдэх юм бол нөгөө гаражаасаа ялгарах юм алга. Мөн дэн буудлуудын үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчлөөд, тэр хавийн явган хүний замаа хэвийн болгоод, арын зам дээр тасарсан хэсэг2 байгаа явган хүний замаа хүн явахаар болгоод өгөөч ээ.
Граштайгаа хэдэн жил ноцолдохоо л хэлчих хамгийн ажил муутай дарга бол схдийн засаг дарга алтаншага