Монголын аврах баг гурван хүнийг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 09

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монгол Улсын баг гамшгийн голомт болох Hatay хотод Улаанбаатарын цагаар 22:00 цаг /Анкарагийн цагаар 17:00/-т хүрэлцэн очлоо.

Аврах багийнхан очсон даруйдаа нурсан барилгад эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж , нийт 3 хүн (хоёр хүүхэд, нэг том хүн)-ийг эсэн мэнд олж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Тодруулбал, Анкарагийн цагаар:  

20:10 цагт хоёр настай нэг хүүхэд,

21:20 цагт нэг эмэгтэй

22:33 цагт 15 настай хүүг тус тус орон сууцны нурангиас эсэн мэнд гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.15.198) 2023 оны 02 сарын 09

хайрыг хүснэ онц сонирхолтой ном 4р дэлгүүрийн хажуу талын альфа номд бөөний үнээрээ худалдаалагдаж бн маш хямд чанартай ном

0  |  0
зочин(192.82.81.167) 2023 оны 02 сарын 09

Үнэхээр сайн байна шүү, амжилт залуусаа\n

3  |  0
bi(192.82.66.181) 2023 оны 02 сарын 09

Залуустаа амжилт хүсэев Эа нараараа бахархаж байна

5  |  0
zochin(43.228.130.73) 2023 оны 02 сарын 09

saihan medee baina bayr hurgie

4  |  0
Top