Эрэн хайх, аврах баг 8 хүнийг эсэн мэнд нурангиас гаргалаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 10

БНТУ-д эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсаас очсон эрэн хайх, аврах баг эрэлч хоёр нохойн хамтаар 5 хүнийг /2023.02.09/ эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Ингэснээр нийт 8 хүнийг /2023.02.08-ны өдөр 3 хүн/ эсэн мэнд нурангиас гаргаад байна.

Мөн нурангид дарагдаж амь насаа алдсан 12 хүний /4 нь хүүхэд/  цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

Харин газар хөдлөлтөд нэрвэгдсэн  иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн баг хээрийн эмнэлгийн майханаа дэлгэж, тоног төхөөрөмжөө суурилуулан, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocnin (108.63.250.200) 2023 оны 02 сарын 10

Mongolcnuud mundag cnadwarlag bna bayar. hurgey Erelcn nohoig sain surgasan bagsh surgagcndiin yigagui hodolmor awragcndiig ex oron uneleesei Helj irdeggui zowlong gatlan dawah turshlaga bolloo

0  |  0
Top