Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хөвсгөл орон нутгийн хөтөлбөртэй хамтран “БЭЛЭН БАЙ” сургалтын модулиар сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, гэрчилгээг гардуулан өглөө.
Сургалтад Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны Засаг даргын тамгын газрын гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, эмч, Гал түймэр унтраах, аврах 27, 46, 69, 73, 76 дугаар ангийн 50 гаруй ажилтан, алба хаагчид хамрагдсан юм.
Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтаар гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, эрхзүйн орчин, журам, заавар, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, болон аюулт үзэгдэл ослын 10 төрлийн хичээлийн сэдвийн хүрээнд сургалт, мэдээлэл өгч, чадавхжууллаа.
Мөн аймгийн Мал эмнэлэгийн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Байгаль, орчин аялал жуулчлалын газар, Улаан загалмайн дунд шатны хорооны сургагч багш, мэргэжилтнүүд чиглэлийн үйл ажиллагааны талаар сургалт мэдээллийг өгсөн юм гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )